50 дугаар сургуулийн захирлыг ЧД-ийн Засаг дарга хамгаалж байна уу

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар дунд сургуулийн захирлаар  өнгөрсөн жил томилогдсон М.Цогзолмааг ҮЭХ-ноос нь "Зан харьцааны доголдолтой, хамтран ажиллах боломжгүй" хэмээн чөлөөлөх хүсэлтийг дүүргийн удирдлагуудад гаргасан байдаг. 

Гэтэл тэрээр энэхүү шийдвэрийг эсэргүүцэн тамгаа авч зугтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Байдал одоо ч хэвээр үргэлжилж байгаа аж. 

50-р сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн засаг даргад удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй байсаар байна. Тэр ч бүү хэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл багш, ажилчидтай уулзахгүй зугатааж байгаа нь өөрөө бас дахин хууль зөрчсөн үйлдэл болоод байна гэж 50-р сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос үзэж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.