СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кенийн гүйлтийн тамирчин нөхрийнхөө гарт амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Кени улсын гүйлтийн тамирчин Агнес Тироп гэртээ хутгалуулан, нас барсан байсныг цагдаа нар олж илрүүлсэн бөгөөд одоо түүнийг нөхрийг эрэн хайж байгаа аж.

Элгеё Мараквет мужийн Цагдаагийн дарга Том Макоригийн мэдээлснээр тухай гэр бүлийнхэн нь мэдүүлжээ.

25 настай Агнес Тироп Кени улсын баруун хэсэгт орших Итен хот дахь гэртээ нас барсан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр түүний хэвлий болон хүзүү хэсэгт хутганы шарх байжээ.

Мөн гэрийнх нь гадаа байсан автомашины салхины шил ба цонх хагарсан байсан бөгөөд Тироп амь насаа алдахаас өмнө гэр бүлийн маргаан үүссэн байж магадгүй гэж мөрдөн байцаагчид таамаглаж байна.

билээ. Тэрээр мөн дөнгөж өнгөрсөн сард Германд болсон эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдааны дэлхийн шинэ дээд амжилт тогтоогоод байсан юм.

Эх сурвалж: AP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.