СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-12

LIVE: Н.Тавинбэх: 1,10 дугаар хорооллын иргэд 20-25 жил халуун усаар тасалдахгүй боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Сүлжмэлээс 10 дугаар хороолол дуустал 3.6км дулааны төв шугамыг бүрэн шинэчилж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна.

Барилга угсралтын ажил дууссанаар уг шугамын дагуух хэрэглэгчид 20-25 жил халуун усаар тасалдахгүй. Одоо шугамын дулаалга, нөхөн сэргээх ажлууд үлджээ. Энэ ажил арав хоногийн дотор дуусна гэж албаныхан мэдээлж байна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Дулаан, эрчим хүчний хэрэглээ нийслэл хотод өсөж байгаатай холбоотойгоор одоо ашиглаж байгаа дулааны шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх зайлшгүй шаардлагатай болоод байна.

Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын дулаан хангамжийн төв магистрал шугамыг шинэчлэх өргөтгөх ажлыг эхлүүлж чадсан. Эхний ээлжид 10 дугаар хорооллоос 1 нэгдүгээр хороолол хүртэл шугамыг шинэчилж байна. Нийт шугамын урт нь 2.8 км, 300 метр газар дулаалгын ажил хийгдээд дуусна. Хэдийгээр дулаалгын ажил бүрэн дуусаагүй байгаа ч 1,10 дугаар хорооллын иргэдийг шинэ өргөтгөсөн шугамаар дулааны эрчим хүчээр хангаад эхэлсэн.

Тухайн шугам нь ашиглалтын хугацаа дууссан, хүндрэлтэй байсан. Өнгөрсөн өвөл гэхэд энэ шугам дээр долоо удаа гэмтэл гарсан. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.