Их Могол улсын үеийн хос нүдний шилийг дуудлагаар худалдана
Лондоны дуудлага худалдаагаар очир болон маргад эрдэнээр урласан ховор нүдний шилнүүдийг энэ сард дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Эдгээр нүдний шилнүүдийг 1800-аад оны үед одоогийн Энэтхэг улсын нутаг дэвсгэрт байсан Их Могол улсын хааны удмын чинээлэг гэр бүл хэрэглэж байсан гэж таамаглаж байна.
Сотебийс дуудлага худалдааны ордон нүдний шил тус бүрийг 2-3,4 сая ам.долларын үнэ хүүрнэ гэж таамаглаж байна. Дуудлага худалдааны өмнө үнэт эрднээр урласан нүдний шилнүүдийг Хонконг болон Лондонд үзэсгэлэнд тавьж танилцуулах ажээ.

Нүдний шилнүүдийг 16-17 дугаар зууны үед Их Могол улсын үеийн эдлэл бөгөөд урлагийн төдийгүй архитектурын ховор үнэт олдвор гэж үнэлж байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.