Сайн дурын ажилчдыг улаан бүсэд ажиллуулахгүй

Өнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм.

Тиймээс . Нийт 910 ажлын байр байгаа бөгөөд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 38 мянга гаруй иргэн гэрийн тусгаарлалтад, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Тиймээс эдгээр иргэнд утсаар мэдээлэл өгөх, эм савлах, эм хүргэх болон гэрээсээ хийх боломжтой ажлууд бий. Мөн тухайн өрхийн эмнэлгийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажил байгаа юм.

“Сайн дурын ажилчдыг улаан бүсэд ажиллуулахгүй” гэдгийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч, НОК-ын Шуурхай штабын Ажиллагааны багийн дарга Ж.Отгонболд хэллээ.

242797223 4961812220501994 8985075450835343754 n 20211006105248

Баянзүрх дүүргийн тавдугаар хороо 25 мянга гаруй иргэнтэй. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг ачаалал ихтэй байгаа бөгөөд нэг эмч өдөрт дунджаар 40-60 хүнд үзлэг хийж байна. Тус хороонд 2021 оны нэгдүгээр сараас хойш ковидын батлагдсан тохиолдол 5000 бүртгэгджээ.

Сүүлийн нэг сарын дотор 2410 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 106 иргэн эмнэлэгт хэвтэн, 1994 иргэн гэрээр эмчлэгдсэн бол сүүлийн арав хоногийн хугацаанд 1298 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өрхийн эрүүл мэндийн төв гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэддээ эмийн багцыг цаг алдалгүй хүргэн өгч байгаа. Томуугийн улирал эхэлж байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барин, дархлаагаа дэмжиж, утсаар зөвлөгөө авах, яаран эмнэлэгт хандахгүй байхыг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Хасагт-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Т.Лхамсүрэн хэлсэн.

242469071 933785670825580 8578211047933367865 n 20211006105454

. Тухайлбал, 0-6 нас, 6-12 насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд зориулсан багц бэлтгэжээ. Тус хороонд сайн дурын гурван ажилтан ажиллаж байгаа бөгөөд ажил өглөө 8:30 цагт эхэлж, зарим өдөр 23:00 цаг хүртэл ажиллах тохиолдол гардаг байна.. Тиймээс цар тахлын хүнд үед иргэдийг ухамсартай байхыг уриалж, сайн дураар ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.

243095944 164458285867547 8925302121264557603 n 20211006105253

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.