? LIVE: Зураач Т.Рэгзэнгийн эмчилгээнд зориулж 80 гаруй уран бүтээлч бүтээлээ хандивлажээ

Зураач Т.Рэгзэнгийн эмчилгээнд зориулсан хандивын үзэсгэлэнгийн талаар жүжигчин Б.Навчаа, дүү Т.Цолмон, том хүү нар нь мэдээлэл хийлээ. Зураач Т.Рэгзэнгийн хувьд бөөрний хорт хавдар гэх оноштой болж, нэн шаардлагатай эмчилгээ, хагалгаанд орох хэрэгтэй байгаа аж.

Монгол Улсад Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-т хагалгаанд орох боломжтой байсан ч энэ хавраас хойш бөөрний хагалгаа хийхгүй, ковидтой иргэдэд үйлчилж байгаа гэжээ. Ингээд гадны хэд хэдэн орныг судлаад БНСУ-ын Ансан эмнэлэгт хагалгаанд орохоор болжээ. Эмчилгээний зардал нь хамгийн багадаа 300 сая төгрөг болсон тул зураач найз нөхөд нь өөрсдийн уран бүтээлээ хандивлаж, эмчилгээний зардалд нэмэрлэхээр болжээ. Ингээд 80 гаруй зураач, барималчийн бүтээлийг олон нийтэд энэ сарын 25-нд Занабазарын музейд дэлгэн, дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ.

Жүжигчин Б.Навчаа "Зураач найзын маань эмчилгээнд зориулж, Монголын шилдэг зураач нарын бүтээлийг худалдан авахыг ард иргэдээсээ хүсэж байна. Энэ үеэр зураачийн өөрийнх нь уран бүтээлийг мөн худалдана" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.