83,000 ам.доллар авсан уран бүтээлч хоосон "урлагийн бүтээл" илгээжээ

Данийн Аалборг хотын "Кунстен" музей уран бүтээлч Йенс Хонингд 534,000 крон буюу 83,000 ам.долларыг бэлнээр өгч, эдгээр мөнгөн дэвсгэртийг ашиглан хуучин уран бүтээлүүдээ дахин бүтээхийг хүсжээ. Харин үзэсгэлэнгийн хугацаа болоход Хонинг "Мөнгөө аваад гүй" гэсэн нэртэй хоосон зургуудыг илгээсэн байна.

Тэрээр өмнө нь Дани, Австрийн иргэдийн жилийн цалинг илэрхийлсэн хоёр бүтээл туурвиж байсан бөгөөд музейн зүгээс түүнийг эдгээр зургаа дахин бүтээхийг хүсэн, захиалга өгсөн аж. Гэвч Кунстен музейн төлөөлөгчид энэ явдалд холимог хариу үйлдэл үзүүлж байгаа юм.

61 portraet

jens haaning take the money and run 2021

Тус музейн захирал Лассе Андерссон "BBC" агентлагт өгсөн ярилцлагадаа "Тэр манай кураторын багийг тэр чигт нь үймүүлээд зогсохгүй намайг ч гэсэн бага зэрэг балмагдуулсан. Гэхдээ энэ бүхэн үнэхээр хошин санагдсан тул би инээдээ барьж чадаагүй" гэж ярьжээ.

Гэсэн хэдий ч үзэсгэлэн дуусахад бэлэн мөнгийг буцааж авах шаардлагатай гэдгийг ноён Андерссон тэмдэглэсэн байна. Тэрээр юм.

Харин 56 настай Йенс Хонинг мөнгөө буцааж өгөхгүй гэж мэдэгдсэн байна. Хонингийн хэлснээр тэрээр өмнөх бүтээлүүдээ дахин туурвихын тулд 25,000 кроныг өөрийн халааснаасаа гаргах хэрэгтэй байсан аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.