ОХУ-ын тамирчин хулгайд алдсан Олимпын медалиудаа шоколадны хайрцгаас олжээ

ОХУ-ын газрын теннисний тамирчин Елена Веснина хулгайд алдаад байсан Олимпын хоёр медалиа хүргэлтээр ирсэн шоколадны хайрцгаас олжээ. Веснинагийн хэлснээр, хүргэлтийн ажилтан түүний гэрт хайрцаг шоколад ба цэцгийн баглаа авчирсан бөгөөд тус хайрцаг дотор медалиуд нь байсан аж.

Үүнээс гурван долоо хоногийн өмнө буюу өнгөрөгч юм. Тухайн үед тэрээр гэрийнхээ дохиоллын системийг асаахаа мартсан гэж мэдүүлсэн билээ.

Үл мэдэгдэх сэжигтнүүд Веснинагийн гэрт нэвтэрч, түүний Олимпын алт болон мөнгөн медаль, Аваргын бөгж, үнэт эдлэл, бугуйн цаг ба бусад үнэт зүйлийг хулгайлж, сейфийг нь онгойлгожээ. Удалгүй цагдаа нар хулгайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн хэдий ч амжилт олоогүй байсан юм.

77c019a50543b321ab0323868c0fb9d0

vory vernuli vesninoj olimpijskuyu zolotuyu medal vmeste s korobkoj konfet i zapiskoj 16325092631819307097

Веснина энэ талаар "Хоёр медалиа хоёуланг нь буцааж авсан. Хүргэлтийн ажилтны авчирсан сарнай цэцгийн баглаанд миний Аваргын алтан бөгж байсан бол шоколадны хайрцаг дотор медалиуд маань байсан.

бол "Токио-2020" олимпын наадмын холимог хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.