ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Хангай томилогджээ

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл есдүгээр сарын 09-ний өдөр хуралдаж ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Нэргүйн гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлжээ. Харин шинэ Гүйцэтгэх захирлаар Ц.Хангайг томилсон аж. 

Есдүгээр сарын 30-ны өдөр болсон тамга тэмдэг хүлээлцэх хуралд ДСЦТС ХК-ийн Хөрөнгө оруулагч Ц.Цэнгэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Баярбаатар, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудаас тус компанийн салбар нэгжийн удирдлагууд цахимаар оролцжээ. 

Чөлөөлөгдсөн захирал С.Нэргүй нь 2008 оноос өнөөдрийг хүртэл тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

243018838 3092052321023872 8832293509171960288 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.