Николя Саркози дахин нэг жилийн хорих ял авчээ

Парисын шүүх Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг 2012 оны сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт буруутгаж, нэг жилийн хорих ял оноожээ.

Прокуроруудын зүгээс түүнд нэг жилийн ял оноож, зургаан сарын турш шоронд хорихыг шаардсан хэдий ч Саркози ялаа гэртээ эдлэн, цахим хяналтын бугуйвч зүүхээр болсон байна.

Ийнхүү Николя Саркози шоронд хоригдох ял сонссон Францын анхны Ерөнхийлөгч болсон юм. Түүнийг авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт гэм буруутайд тооцжээ.

4a82b5ae3d27635cbd0b361b386653ff

Шүүх хуралд Ерөнхийлөг аснаас гадна 13 шүүгдэгч оролцсон байна. Прокурорын байгууллагын мэдээлж буйгаар үүнийг сонгуулийн кампанит ажилд зарцуулах зардлын хязгаарыг зөрчсөн гэдгээ нуух зорилгоор хийсэн аж.

юм. Гэсэн хэдий ч Саркозигийн кампанит ажлын зардал үүнээс 18 сая гаруй еврогоор давсан бөгөөд нийт зардал нь дор хаяж 42.8 сая евро болсон гэж албаныхан үзэж байгаа билээ.

Гэвч Николя Саркози өөрөө бүх хэргийг няцааж байгаа бөгөөд кампанит ажлынхаа зардлын хэмжээг огт мэдээгүй гэж мэдүүлсэн юм. Харин шүүхээс түүнийг "Зарлагын хэмжээг мэдэж байсан хэдий ч санаатайгаар хянаагүй" гэж дүгнэсэн байна.

Эх суралж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.