? LIVE: “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчид цалин нэмэхийг шаардан, бослого гаргажээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, ажил хаялт зарлажээ. Өмнөх жилүүдэд дунджаар 1.6 сая төгрөгийн цалин авч байсан тэд өнгөрсөн сард нэг сая төгрөгийн цалин авсан гэв.

Тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар ажил хаясан иргэдтэй уулзаад "Санхүү үнэхээр хүнд байна" гэж хэлсэнтэй ажилчид санал нийлэхгүй байгаа ажээ. Тэд "Тавантолгой" компаниас нүүрсээ үнэгүй авч байгаа, ашигтай ажиллаж байгаа хэмээн үзэж байна. 

Өнгөрсөн өвөл "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилчид анх ажил хаяжээ. Тэр үед компанийн удирдлагууд "Цалин нэмнэ" хэмээн амлаж, ажилд нь оруулсан ч өчигдөр буюу сарын сүүл цалин буусан өдөр байдал бахь байдгаараа байсан нь ажилчдыг өөрсдийнх нь нэрлэснээр "бослого" гаргахад хүргэжээ. Компаниас "улирлын урамшууллыг 20, үр дүнгийн урамшууллыг 40 хувь болгож бууруулна" гэдгээ мэдэгдсэн гэнэ. Ажилчдын хувьд намраас хавар хүртэл ачаалалттай ажилладаг. Хавар нь "Өндөр цалинтай олж хий" хэмээн тараадаг. Гэтэл "Ажлаа хийхээр иртэл өчүүхэн цалин өгч байна" хэмээн бухимдаж, цаашдаад тэмцлийн бүхий л хэлбэрээр тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.