СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-30

Ж.Энхбат: Шахмал түлш борлуулах цэг хангалтгүй байгаагаас иргэд даарч, зутарч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд еөрдөө 40 шахмал түлш борлуулах цэг байгаа нь хангалттай биш байна.

Жишээлбэл: Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн оны байдлаар шахмал түлш борлуулах 100 цэг байсан бол одоогийн байдлаар шахмал түлш борлуулах 6 цэг байгаа нь иргэдэд хангалтгүй байгаа юм.

Нэг хороонд тухай хорооны нутаг дэвсгэр, хүн амын нягтралаас шалтгаалан 2-4 шахмал түлш борлуулах цэг байх ёстой бол одоогоор 3 хорооны дунд нэг л шахмал түлш борлуулах цэг байгаа нь цаг агаар сэрүүсэж буй энэ үед иргэдийн зутарч даарах нөхцөл байдал болж байна.

Иргэд шахмал түлш худалдаж авахын тулд өглөө 5 цагаас эхлэн дугаарлаж байгаа ба Корона вирусийн халдвар авсан иргэд гэрээр эмчлүүлж байгаа энэ үед түлшгүй улмаас даарч өвчин нь хүндрэх гэх мэт бэрхшээл их байна. Энэ бол нийслэлийн удирдлагуудын гаргасан буруу шийдвэртэй холбоотой.

Иймд Ардчилсан намаас гарсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчидийн зүгээс шахмал түлшний түгээлт, нийлүүлэлтийг нэн яаралтай нэмэгдүүлэхийг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.