СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-09-29

Өс хонзонгийн сэдлээр айлыг галдсан этгээдийг саатуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өчигдөр өглөө 05: 45 цагт “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.  Уг дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хороо .. тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт 4 үүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсний дагуу гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хэргийн шалгалтын явцад /урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр/ тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З гэгч /27 настай, эр/ нь иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
103.57.92.21

1990 onoos hoish uneheer hunii mus muudjee.Hunig uruvduh setgelgui baidag ni Ardchilal yum uu.Huurhun huuhduudig uruvduh setgelgui amitan hun munuu.

Баатар
2 жилийн өмнө
192.82.75.142

Өө яасан зэрлэг хүн муутай новш вэ? Хууль дүрмийн дагуу чанга шийтгэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.