Шалгалтын үеэр муж даяар интернэт холболтыг салгажээ

Энэтхэгийн Ражастан мужийн Засгийн газар бага, дунд сургуульд багшлах эрх олгох шалгалтын үеэр хуулах эрсдэлээс сэргийлж муж даяар интернэт холболтыг салгахыг шаарджээ. Өнгөрсөн ням гарагт хэдэн зуун мянган хүн оролцсон шалгалтын үеэр мужийн 25 сая гаруй оршин суугч интернэтгүй болсон байна.

Шалгалтанд тэнцсэн хүмүүс төрийн мэдлийн дунд сургуулиудад багшилж, хичээл заах эрхтэй болдог байна. Уг шалгалтыг Ражастан мужид 2018 оноос хойш явуулаагүй байж байгаад энэ жил явуулсан тул олон зуун мянган иргэн шалгалт өгөхөөр цугларчээ.

. Гэвч шалгалтын материал алдагдах, хуулбарлагдахаас сэргийлж эрх баригчид интернэтийг салгах шийдвэр гаргажээ. Урьд өмнө интернэт ашиглан шалгалтын материал алдагдаж байсан тохиолдол гарч байжээ.

Мужийн 10 орчим дүүрэгт зөөврийн интернэтийг унтраасан байна. Хамгийн олон буюу 6,6 сая гаруй оршин суугчтай Жайпур дүүрэгт ням гарагийн өглөө 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл интернэтгүй байжээ. Мөн шалгалтын төвүүдэд хяналтын камеруудыг байрлуулсан байна.

210928031630 02 india rajasthan exam 0926 restricted exlarge 169

Цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт өгөх хүмүүсийн гаднаас зүүж ирсэн амны хаалтыг хаяж, шинэ амны хаалтаар сольжээ. Мөн шалгалтын материалыг хэвлэхээс авахуулаад тэдэнд тараах, бөглөсний дараа хурааж авах үйлдлийг бичлэг хийн хадгалсан байна. .

Уг шалгалтын үеэр хэтэрхий чанга хяналт тавьж байгаа мэт боловч 2015 онд Бихар мужид 10 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүдэд шалгалтын материал хуулуулахын тулд сургуулийн барилга руу гадна талаас нь авирсан тохиолдол гарч байсан юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.