Мөрөөдөл биелүүлэх мөсөн өргөө нээлтээ хийлээ

Зуны аагим халуунд ч мөсөн дээр гарч, бэлтгэл сургуулилтаа хийн, тэмцээн уралдаанаа зохиох нь өвлийн спортынхны нэг насны мөрөөдөл байлаа. Тэгвэл энэ мөрөөдөл бодит амьдрал дээр биеллээ оллоо. Монгол компаниуд нэгдэн нийлж бүтээсэн Мөсөн өргөө цогцолбор өнөөдөр нээлтээ хийв.
Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэхүү өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Нээлтийн үеэр барилгын төслийн удирдагч Б.Баасансүрэн “” хэмээн ярилаа.

242510938 4749699265049380 1441001698135407711 n
Нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баг тамирчид маань өвлийн олимпод амжилттай оролцох боломжийг бүрдүүлж, хүүхэд багачууд маань хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалга болсон мөсөн өргөө бол ” гэсэн юм.
“Степпе Арена” ХХК уг төслийг санаачилж, “Ачит Ихт” компани, “Степпе Линк Холдинг” ХХК ерөнхий санхүүжүүлэгч нь болсон бол дэд бүтцийг “Юнайтед Прожектс Корпорэйшн” гүйцэтгэж, “МАК” компани цемент, шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ дэмжиж, Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд энэхүү өргөөг барьж босгосжээ.
Өвлийн спортын хөгжлийг хурдасгасан Мөсөн өргөөнөөс тив, дэлхий, олимпод нэрээ дуурсгах тамирчид олноор төрөн гарах болтугай.

242959042 4749699391716034 3553380593627416598 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.