"Pfizer" компани 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарихаар төлөвлөж байна

"Pfizer" компани 5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин тарих клиник туршилтыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд АНУ-ын зохицуулагч байгууллагуудад анхан шатны өгөгдлөө илгээн, албан ёсны зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байна.

Одоогийн байдлаар "Pfizer" вакциныг 12-15 насны өсвөр насныханд тарихыг зөвшөөрөөд байгаа юм. Бага насны хүүхдүүд коронавирусийн хүнд хэлбэрээр өвчлөх магадлал багатай хэдий ч халдварыг бусад хүмүүст, тэр дундаа хүнд өвчлөх эрсдэлтэй эмзэг бүлгийнхэнд тарааж байгаа аж.

Тэгвэл 5-11 насны нийт 2,268 хүүхэд оролцсон клиник туршилтаар тус вакцин нь зорилтот насны бүлгийн дунд хүчтэй дархлааны хариу урвалыг өдөөсөн байна.

Өмнө нь "Pfizer-BioNTech" вакцины төлөөлөгчид 12-15 насны хүүхдүүдэд вакцин тарих хүсэлт гаргаснаас хойш ойролцоогоор нэг сарын дараа зөвшөөрөл авч байсан билээ.

Түүнчлэн, бөгөөд уг клиник туршилтын үр дүнг энэ оны 4 дүгээр улиралд мэдээлнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.