“Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асныг солонгосчуудын хөрөнгийг завшсан гэж буруутгаж байна

 

“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирал хүртэлх албан тушаал хашиж байсан Д.Мөнхбат болон мөн дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий албанд ажиллаж байсан Д.Баасанжав нарыг мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ.

Өдгөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод буй ч “Ковид-19” өвчин, бусад шалтгааны улмаас хойшлуулаад байна. Д.Мөнхбат эмчийн хувьд “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал  Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна. Ийнхүү аж.

Улмаар ГССҮТ-д хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтай хамтран уг завшсан тоног төхөөрөмжийг өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэсэн гэнэ. Ингэж гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан хэмээн хууль сахиулагчид буруутгаж байгаа юм билээ. .

Тиймээс НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Бидэнд олдсон мэдээллээр эрүүл мэндийн шинжлэх ухааны орчин цагийн ололт, нээлтийн үр дүнд бий болсон аж. Хохирогч, түүний өмгөөлөгч талынхан “Монголчууд ийм замаар бусдын эд хөрөнгийг завшаад байвал гадаадын хөрөнгө оруулалт яаж орж ирэх вэ дээ” хэмээн халаглаж суугаа юм билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.