БИЧЛЭГ: БНСУ-д "дрон такси"-г нэвтрүүлнэ

БНСУ 2025 оны эцэс гэхэд "дрон такси" буюу хотын агаарын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн, худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэдгийг тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас мэдээлжээ. Энэхүү шийдэл нь Сөүлийн замын түгжрэлийг бууруулах зорилготой аж.

Албаныхны зүгээс эдгээр нисэх онгоцны технологийн тогтвортой байдлыг 10 жилийн турш туршсаны дараа буюу 2035 он гэхэд өргөн хэрэглээнд нэвтрүүлэх тухай төсөл боловсруулаад байгаа юм. Нисгэгчгүй "дрон такси"-нуудыг 2030 оноос туршилтаар ашиглаж эхлэх гэнэ.

Хотын агаарын тээврийн хэрэгслийн зах зээл нь дөнгөж эхний шатандаа явж байгаа хэдий ч зарим автомашин үйлдвэрлэгч, технологийн фирмүүд дэлхийн томоохон хотуудын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөрөнгө оруулалтаа өргөжүүлж байгаа билээ. юм.

202109283f4bb9e405663f6e3 th 1024x0

 1x 1

Тус яам нь мөн Сөүл хотын томоохон замын хөдөлгөөний төвүүдэд "vertiport" байгуулах бөгөөд ингэснээр "дрон такси"-нууд аюулгүй хөөрч, газардах боломжтой болох аж.

Харин хоёр дахь туршилтын нислэгийг энэ оны 11 дүгээр сард Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.