Израилд коронавирусээр өвчлөөд, эдгэрсэн иргэдийг вакцинжуулна

Израилд коронавирусээр өвчлөөд, эдгэрсэн хүмүүс вакцины нэг тун тариулах ёстой гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Энэхүү үнэмлэх нь вакцинжуулалтын нотолгоо эсвэл коронавирусийн шинжилгээний "Сөрөг" хариуг батлах зориулалттай аж. Гэхдээ шинэ дүрмийн дагуу цар тахлын халдвар аваад, эдгэрсэн хүмүүс "Green Pass"-аа хадгалахын тулд дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай гэнэ.

Албаныхны мэдээлснээр уг шинэ журам ирэх 10 дугаар сарын 3-наас хэрэгжиж эхлэх аж. Энэхүү өөрчлөлт нь цар тахал эхэлснээс хойш халдвар авсан 1.2 сая орчим израилчуудад нөлөөлөх төлөвтэй байна.

210310173459 israel covid passports 1 full 169

байна.

Тус үнэмлэх нь олон израилчуудын хувьд зайлшгүй хэрэгцээтэй зүйл болоод байгаа билээ.

Израилын ихэнх ажил олгогч "Green Pass"-гүй ажилтнуудаа шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэж тооцож байгаа бөгөөд энэ нь ажлаа алдахад ч хүргэж болзошгүй аж.

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.