Дуучин R Kelly хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг байсан нь тогтоогдов

АНУ-ын дуучин, R&B хөгжмийн хаан ч гэгддэг R Kelly буюу Роберт Силвестер Келлийг өнгөрсөн 20 гаруй жилийн турш бага насны хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг, хүний наймаа эрхэлдэг байсан гэм буруутай болохыг шүүх хуралдаанаар тогтоолоо.

Хохирогч болсон есөн эмэгтэй, хоёр эрэгтэй зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгч бэлгийн гаж зуршлаа гүйцэлдүүлдэг байсныг нь хэлжээ. Шүүгчид хоёр хоногийн турш хэлэлцсэний дүнд Келлигийн эсрэг тулгасан бүх зүйл заалт гэмт хэргүүдийг үндэслэлтэй гэж үзсэн байна.

. Түүнд ял оноох шүүх хуралдаан ирэх оны тавдугаар сарын 4-ний өдөр товлогджээ.

 120673995 tv070808844

Hip Hop болон R&B урсгалыг шинээр тодорхойлж чадсан гэдгээрээ хөгжмийн хаан гэгддэг, олон дуу нь шагнал хүртэж, дэлхий дахинд хит болж байсан 54 настай дуучин АНУ-ын муж хооронд эмэгтэйчүүдийг зуучлан наймаалцдаг байсан ба насанд хүрээгүй хүүхдүүдээр садар самуун кино хийдэг байжээ.

Хохирогчдын нэг Келли түүнийг мансууруулж, хүчирхийлсэн ба сүрдүүлэг дарамтаас нь айж түүнээс нуугддаг байсан тухайгаа хэлсэн байна. .

 120086643 tv069539268

Мөн хохирогчид Келлигийн зөвшөөрөлгүй идэж, шүршүүрт ордоггүй байсан ба тэдний юу өмсөхийг зааж, өөрийгөө “Аав” гэж дуудахыг шаарддаг байжээ. Тэр хохирогчдоо зарим тохиолдолд өөрийн үзэгчид, шүтэн бишрэгчдийнхээ дундаас сонгодог байсан байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.