"Оролцоо" төслийн 5, 6-р ээлжийн оролцогчид үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Хуурай замын цэргийн сургалтын төв, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт “Оролцоо” төслийн 5,6 дугаар ээлжид оролцож буй залуучуудыг бизнесийн байгууллага, тэр дундаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрны урьдчилсан төсөөлөл, дэвшилтэт технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг, ойлголттой болгох зорилгоор .

243020465 2906640392984137 2459391970043573560 n

1992 онд үүсгэн байгуулагдсан байгальд ээлтэй хийн түлшийн зөв зохистой хэрэглээг Монгол улсын нийт иргэдэд түгээн таниулах, олон улсын стандартын шаардлагыг хангасан хийн хангамжийн технологи, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж буй “ДАШВААНЖИЛ” ХХК болон  гэр ахуй, албан хэрэгцээний бүхий л тавилгыг дэлхийн жишигт нийцүүлэн үйлдвэрлэж, гал тогооны цахилгаан хэрэгслийн брэнд бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд амжилттай борлуулан ажиллаж буй “ДОЛООН БОЛДОГ” ХХК буюу Kitchen all –ийн хамт олон "Оролцоо" төсөлтэй хамтран ажиллажээ.

243075532 2906640436317466 1216031191493540033 n

Энэ аялал нь залуучууд бизнесийн байгууллага, бодит үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, ажил мэргэжлийн чиг баримжаа авах, ажлын байрны урьдчилсан төсөөлөлтэй болох, дэвшилтэт технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ойлголт мэдээлэлтэй болох зорилготой юм.

242909753 2906640329650810 6913460437185492029 n

"Оролцоо" төсөл энэ сарын 2-16-ны хооронд эхний дөрвөн ээлжээ хүлээн авч 14 хоногийн вакумжуулсан багц сургалтад 1211 залууг хамруулсан. Одоогоор 5, 6 дугаар ээлжийн нийт 728 залуу хоёр хотхон дээр сургалтдаа хамрагдаж байна. Эхний дөрвөн ээлжийн залуучууд эхнээсээ ажлын байран дахь дадлагаа эхлүүлээд байгаа юм.

243020965 2906640596317450 8708694922349760623 n

243073989 2906640509650792 6791680722880323385 n

243054693 2906640809650762 2390793087700449416 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.