? LIVE: Г.Амарсайхан: ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн захиасаар бид яллагдсан гэж боддог

Монгол улсын шүүхээс "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаад 6.2 жил, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосон. Тэдэнд оноосон энэхүү ял нь захиалгаар хийгдсэн хэмээн Г.Амарсайхан ийн ярьж байна.

Г.Амарсайхан: 

-"Зөв амьдрах ухаан" ТББ 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Манай байгуулга нь гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэн нийгэмд эзлэх байр суурийг нь дээшлүүлэх, гэр бүлээр нь эргэн нэгтгэх зорилготой. Манай байгууллагад 0-76 насны 130 гаруй иргэн байсан.

Халиун гэх эмэгтэй 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр төрөх эмнэлэгт төрсөн боловч орох орон байхгүй байсан тул байгууллагадаа байлгасан. Энэ эмэгтэй нь хоёр жилийн турш манайд амьдарсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хүүхдээ хаяж яваад, 2020 оны нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хүүхэдтэйгээ уулзъя гээд ирсэн. Бид нартай муудалцсан.

Гэтэл дараа нь манай гэрт үүрийн 04 цагийн үед 20 гаруй цагдаа хашаа давж орж ирсэн. Бид цагдаа нартай муудалцсан. Тухайн явдлаас долоо хоногийн дараа миний нөхөр Г.Загдааг ЦЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат дуудахад нь очиход "Цагдаагийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй" гэсэн гомдол гаргасан. Үүнээс хойш бид нарын хэргийг Халиун гэх эмэгтэйг оролцуулан шалгаж эхэлсэн.

Халиун гэх эмэгтэй худал мэдүүлэг өгч эхэлсэн. “Загдаа, Амарсайхан хоёр нь эрүүл хүмүүсийг эрүүл мэндийг байгууллагатай хуйвалдан F71 буюу сэтгэцийн эмгэгтэй гэж групп тогтоолгож мөнгө завшдаг” гэх мэтчилэн худал мэдүүлэг өгч эхэлсэн. Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр .

Бид 16 жилийн турш энэ хүмүүсийг өөрсдийн мөнгө хөрөнгөөр харж хандаж ирсэн. 2016 онд АССЕМ-ийн чуулган болох үед нуух зорилгоор 60 гаруй орон гэргүй иргэдийг НЦГ, НЗДТГ хамтран манайд баривчлан авчирч байсан. Энэ үед тухайн 60 иргэний хоол хүнс ахуйн зардлыг өгөхөөр гэрээ байгуулан ажилласан боловч дөрвөн сар хэрэгжсэний дараа санхүүжилт нь зогссон. .

Ингэж бид цагдаагийн байгууллагын заналтанд орж энэ нь улам гүнзгийрсээр хилсээр хэрэг тохсон гэж үзэж байна. Мөн, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн захиасаар бидэнд хэрэг тохсон гэж боддог. Учир нь бидэнд өгсөн ялтай холбоотой нэг ч нотлох баримт олдоогүй байгаа юм гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.