Их Британид том оврын ачааны автомашины жолооч хомстсоноос шатахуун түгээлт тасалджээ

Түлш, шатахууны хомстол дан ганц Монгол Улсыг дайрсангүй. Дэлхий нийтээр шатахууны нийлүүлэлт хангамжийн асуудал хүндэрч, зарим улс оронд шатахуунтай холбоотой эмх замбараагүй байдал бий болоод байна.

Тухайлбал энэ сарын 20-ноос  эхлэн Их Британийн нутаг дэвсгэрт шатахууны түгээлт, нийлүүлэлт огцом буурч, томоохон газрын тос нийлүүлэгч Бритиш Петролиум компани 1,200 гаруй шатахуун түгээх станцаа хаажээ. Учир нь ачааны том оврын автомашины жолоочийн хомстол үүсч, газрын тосны үйлдвэрүүд цар тахлаас шалтгаалан хэвийн ажиллаж чадахгүй байгаа, БРЕКСИТ зэрэг олон талын асуудлаас үүдэн  шатахуун тээвэрлэлт тасалдаад байгаа юм.

.

Их Британийн шатахуун түгээх станцууд цагдаагийн хамгаалалтыг чангаруулж, шатахуун түгээх ажилд армийн албан хаагчдыг дайчлахаар болсон байна. Том оврын автомашинууд жолоочгүй болсноос дэлгүүрүүд бараагаа татаж авч чадахгүйд хүрэн, лангуунууд нь хоосорч байгаа тухай зарим эх сурвалж мэдээлэв.

Хэдийгээр Их Британийн эрх баригчид шатахууны хомстол үүсээгүй тул иргэд, олон нийт цочирдож шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсгэхгүй байхыг уриалж байгаа ч гадны ажилчдад улирлын виз олгож, ажиллах хүч татан авах асуудал эрх баригчдын түвшинд яригдаж байна. Даваа гарагт Их Британийн Парламентад энэ талаар хэлэлцэж магадгүй гэж ВВС агентлаг мэдээлжээ. .

 120702928 mediaitem120702926

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.