? LIVE: Ардчилсан намын Эв нэгдлийн их хурал арваннэгдүгээр сарын 5-нд болно
Ардчилсан нам Эв нэгдлийн их хурлаа арваннэгдүгээр сарын 5-нд товлосон талаараа тус намын дарга нар болох М.Тулгат, О.Цогтгэрэл нар зарлан мэдэгдэв.
АН-ын дарга М.Тулгат:
-АН-д өнөөдөр тулгарсан асуудал бол үзэр баримтлал, дүрмийн үл ойлголцол болохоос хэн нэгэн хүний асуудал биш. 11 сарын 5-нд бид зорилгоо ул үндэстэйгээр шинэчилнэ. Шинэ дүрэм батална гэж хэлэхгүй ч улс үндсээр нь устгах системийн өөрчлөлт хийнэ.
Монгол улсын баатар Э.Бат-Үүл:
-Нам нэгдэж байгаа нь АН-ын хувьд супер үйл явдал. Монгол улсын баатрын тэмдгийг надад гардуулан өгөхдөө Монгол улсын Ерөнхийлөгч "Энэ бол чамд биш Монголын ардчилалд өгч байгаа юм шүү" гэсэн. Иймд би энэхүү тэмдгээ АН-даа өгье өө. Намын хоёр залуу даргадаа 2024 онд намаа ялалтад хүргээрэй гэж хүсэн ерөөе.
Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Р.Гончигдорж нарыг намдаа ирээч гэж уриалж байна.
Нийтлэлч Баабар:
-АН тарж бутарсан нь эмгэнэлтэй хэрэг. Харин эргэн нэгдэх гэж байгаад намын үүсгэн байгуулагчдын нэгний хувьд их баяртай байна. Өнгөрсөн бухимдлаа мартаад, улс эх орныхоо төлөө нэгэн хашаанд нэгдэхийг гуйж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат:
-АН нэгдээд явна. Энэ хоёр хүн маань өрсөлдсөн учир манлайлаад явна. Монгол улс АН, ардчилалгүйгээр цааш явахгүй. Үлдсэн гурван жилд үр дүнтэй байхын тулд нэгдэж нягтрах ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.