Болзоот эрчүүдээ цианидаар хордуулж байсан “хар бэлэвсэн эмэгтэй”

Исао Какехи 75 настай ч эрүүл саруул, хүчирхэг эр байсан бөгөөд 2013 онд Чисако Какехи гэгч 67 настай бэлэвсэн эмэгтэйтэй зуучлах товчоогоор дамжуулан танилцаж, хайр дурлалын харилцаатай болжээ. Тэд танилцаад хэдхэн сарын дотор гэрлэхээр болсон байна. Шинэ жилийн баярт зориулж будааны боов хийж идсэн ч Исао он гарахын өмнөхөн учир битүүлгээр амьсгал хураажээ.

. Мөн байрнаас нь уудаг байсан эмнийх нь хоосон капсулууд олджээ. Хэргийн нотлох баримтууд дээр үндэслэн хатагтай Какехийг сэжигтнээр татан баривчлан саатуулж, эцэст нь Исаогаас гадна урьд өмнө дотно харилцаатай байсан Хонда, Хиоки, Суэхиро нарыг ч мөн цианидаар хордуулж амь насыг нь хороосон хэрэгт буруутгасан байна. 2017 онд эмэгтэйд цаазын ял оноож, давж заалдах шүүх хуралд өнгөрсөн зургадугаар сард ялагдал хүлээснээр, ялыг удахгүй гүйцэтгэх ажээ.

. Эмэгтэй 1969 онд анхны нөхөртэйгээ 23 настайдаа гэрлэж, 25 жилийн хамтын амьдралын эцэст 1994 онд нөхөр нь өвчний улмаас таалал төгссөн байна.

210902032648 03 chisako kakehi japan killer exlarge 169

2007 оноос эхлэн өөрөөсөө ахмад настай эрчүүдтэй зуучлалын товчоогоор дамжуулан танилцаж, тэдэнтэй дотно харилцаа үүсгэн гэрлэхээр болдог ч уг эрчүүд учир битүүлгээр таалал төгсөж байжээ. Цагдаа нар түүнийг мөнгөний төлөө дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэж байгаа юм. .

Япон улсад “хар бэлэвсэн эмэгтэй” гэж нэрлэгдсэн 46 настай Канае Кижимагийн өөр нэг хэрэг бүртгэгдсэн байдаг. Тэр сохор болзооны апп ашиглан залуустай уулзсаныхаа дараа амиа егүүтгэсэн болгож үлдээгээд амь насыг нь хороодог байж. Уг хэрэг мөн л мөнгөнөөс болсон гэж үздэг бөгөөд 100 хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа 2012 онд түүнд цаазын ял оноож байжээ.

210902032355 01 chisako kakehi japan killer exlarge 169

Тус улсын хамгийн их эрэлт хэрэгцээтэй болзооны 10 апп-д 32 сая гаруй хэрэглэгч бүртгэлтэй байдаг байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.