Сүргийн дархлаа 80 хувьд хүрэхэд коронавирус улирлын чанартай болно

Коронавирусийн цар тахлын эсрэг сүргийн дархлаа 80 хувийн түвшинд хүрсэн тохиолдолд тус вирус нь улирлын чанартай өвчин болж хувирах магадлалтай гэж ОХУ-ын Тархвар судлалын төв хүрээлэнгийн дэд захирал Александр Горелов хэлжээ.

Тэрээр "Сүргийн дархлаа 80 хувьтай болсон тохиолдолд коронавирус улирлын шинж чанартай өвчин болно гэсэн маш тодорхой урьдчилсан таамаглалыг гаргах боломжтой. Сүргийн дархлаа нь вакцинжуулалтын дараах ба байгалийн гаралтай гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. " хэмээн "ТАСС" агентлагт ярьсан байна.

юм.

Энэ талаар Горелов "Сүргийн дархлаанд хүрэх хугацаа нь вакцинжуулалтын хурднаас шууд хамаардаг бөгөөд бид дархлаажуулалтын талаарх мэдлэг, идэвхийг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэж онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.