Башё өндөрлөхөд хоёрхон хоног үлдлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 13 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

HATSU basho TOIM 01 01 01 01 

13 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа 11 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол түүний араас 10 даваа, гурван унаатай гурван бөх нэхэж байна. 

Өчигдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл: 

  • Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (3-10) - Маэгашира 11 Котоеко (7-6)
  • Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (7-6) - Маэгашира 11 Эндо (10-3)
  • Маэгашира 1 Хошорюү С.Бямбасүрэн (4-7-2) - Маэгашира 4 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-8)
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров (7-6) - Маэгашира 8 Окиноуми (9-4)
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (11-2) - Секиваке Митакеуми (8-5)

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Секиваке Митакеумитэй 15 дахь удаагаа учраа тааран барилдаж 11 дэх удаагаа давлаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.