АНУ ОХУ-ын гадаад өрийн эсрэг хориг арга хэмжээг чангатгана

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас тус улсын иргэдийг ОХУ-аас шинээр гаргасан гадаад өрийг анхдагч болон хоёрдогч зах зээлээс худалдаж авах болон худалдахыг хориглосон батлан ​​хамгаалахын төсвийн тодотголыг санал нэгтэй баталжээ. Энэ нь ОХУ АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх шалтгааны улмаас гаргасан шийдвэр аж.

Уг арга хэмжээний хүрээнд мөн АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргад тус улсын Ерөнхийлөгчийн болон Конгрессын сонгуульд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй хэргийн талаар Ерөнхийлөгч Жо Байденд тайлагнах үүрэг өгсөн байна. Үүний үр дүнд Ерөнхийлөгч Байден эдгээр хоригийг түдгэлзүүлэх эсвэл сунгах эсэхээ шийдэх ёстой билээ.

Тэгвэл АНУ-ын Худалдааны танхимаас энэхүү санаачилгыг аль хэдийн эсэргүүцсэн бөгөөд уг үйлдлийг улмаас тус улсын банкнууд Орост ажилладаг корпорацын үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх боломжийг хязгаарлана гэж үзэж байгаа юм. Мөн энэхүү нэмэлт өөрчлөлт нь ОХУ дэлхийн зах зээлээс хөрөнгө оруулалт олж авах чадварт зөвхөн бага зэрэг нөлөөлөх хэдий ч Америкийн компаниудын Орос дахь үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулна гэж мэдэгдсэн байна.

бөгөөд харин АНУ одоог хүртэл ямар ч нотлох баримт дэлгээгүй байгаа юм.

Эх сурвалж: TASS

Орчуулсан: Г.Энхсаруул

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.