Бидний гол зорилго бол иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдарч, ажиллуулах

Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар дүүргийн "Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв" өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлуудын талаар тэргүүлэгчидтэй санал бодлоо солилцлоо.

Тэргүүлэгчдийн зүгээс "Иргэдээ ая тухтай орчинд амьдруулж, нийтийн эрх ашгийг хангахын төлөө шаардлагатай тохижилт, гарааш буулгалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хангамжийн асуудлыг шийдэхэд бэлэн байгаа" гэдгээ илэрхийллээ.

Харин Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төвөөс 2021 оны хувьд Коронавирусын цар тахалтай байсан учраас хил гааль дээр тоног төхөөрөмжөө авах тал дээр удаашралтай байсан гэдгийг хэллээ. Мөн цаашид бие дааж дүүрэг, орон нутагт хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд оролцох юм бол илүү үр дүнтэй, хурдан шуурхай ажиллах боломжтойг онцоллоо.

Дашрамд дуулгахад Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв нь дүүргийн алслагдсан хороодод Австрийн хөрөнгө оруулалтаар 3057 орчин үеийн гэрэлтүүлэг суурилуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 7 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгоод байна.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал 100 хувийн ирцтэй хуралдсан бөгөөд 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

242474611 237186915029534 3210752492761348830 n

242553318 237186841696208 6696941745714512384 n

242705226 237186935029532 9180180912432919800 n

 

242752038 237187051696187 2073444366978604064 n

242728594 237187038362855 8298812728541945822 n1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.