? LIVE: Сумо бөхийн Аки башё /13 дахь өдөр/
Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 13 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
12 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа 10 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол түүний араас есөн даваа, гурван унаатай дөрвөн бөх нэхэж байна. Аки башёгийн 12 дахь өдрийн барилдааны тойм бичлэг болон монгол бөхчүүдийн явцын буюу даваа, унааны мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:
- Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (3-9) - Маэгашира 11 Котоеко (6-6)
- Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (7-5) - Маэгашира 11 Эндо (9-3)
- Маэгашира 1 Хошорюү С.Бямбасүрэн (3-7-2) - Маэгашира 4 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-7)
- Комүсүби Ичиножо А.Ичинноров (6-6) - Маэгашира 8 Окиноуми (9-3)
- Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10-2) - Секиваке Митакеуми (8-4)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Секиваке Митакеумитэй 15 дахь удаагаа учраа тааран барилдана. Өмнө нь 10 удаа Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга өрсөлдөгчөө даваад байгаа юм. Мөн түүнчлэн өнөөдрийн онцлох барилдаан бол Хошорюү С.Бямбасүрэн болон Тамаваши Б.Мөнх-Оргил нарын монгол бөхчүүд нарын барилдаан байх болов уу. Энэ оны Хару башёд хоёр бөх анх удаа учраа таарахад Тамаваши Б.Мөнх-Оргил давж байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.