ОХУ: Цаг агаарын таагүй нөхцөл байдалтай таарсан уулчдын гурав нь нас баржээ

Европ тивийн ноён оргил болох ОХУ-ын Эльбрус ууланд авирсан хэсэг уулчид цаг агаарын таагүй нөхцөл байдалтай таарсны улмаас сураггүй алга болоод байгаа бөгөөд орон нутгийн Онцгой байдлын албанаас тэднийг аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Нийт 19 уулчин энэ сарын 23-ны өдөр цаг агаарын онц ноцтой үзэгдэлтэй тулгарч, Онцгой байдлын яамнаас тусламж хүссэн байна. Аврах ажиллагааг яаралтай эхлүүлсэн хэдий ч хүчтэй салхи, хүйтэн жаврын улмаас эрэл хайгуул хийхэд хэцүү байгааг албаныхан онцолсон юм. аж.

elb2 io

Оросын Урьдчилсан мэдээллээр бүлгийн гишүүдийн нэг нь хөлдөө гэмтэл авчээ.

Уулчдын бүлгийн бүртгэлээс харахад тэд бүгд 30-аас дээш насны иргэд бөгөөд ОХУ-ын 11 бүс нутгаас цугларсан аж. Үлдсэн найман уулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Вести RU

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.