БНСУ-д халдварын өдөр тутмын тохиолдол хамгийн дээд хэмжээндээ хүрчээ

БНСУ-д өнөөдөр /2021.09.24/ коронавирусийн халдварын 2,434 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр өдөр тутмын тохиолдлын тоо цар тахал эхэлснээс хойших хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

Энэ нь тус улсын "Чусог" буюу Ургацын баярын үеэрх их хэмжээний хөл хөдөлгөөнтэй холбоотой аж. Энэ долоо хоногийн даваа гарагаас лхагва гараг хүртэл үргэлжилсэн бүх нийтийн амралтын өдрүүдээр сая сая иргэн төрөлх хотдоо очсон нь халдвар улс даяар хурдацтай тархах шалтгаан болсон байна.

Гэхдээ эдгээр найман хүний дор хаяж дөрөв нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх шаардлага тавьсан аж. Харин өнөөдрөөс эхлэн хязгаарлалтыг дахин чангатгаж, нэг дор цугларах боломжтой хүмүүсийн тоог дээд тал нь зургаа болгож өөрчилсөн байна.

optimize (1)1

билээ. Өмнө нь энэ оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2,221 тохиолдол бүртгэгдэж, өдөр тутмын хамгийн дээд хэмжээг тогтоогоод байсан юм.

Өмнөд Солонгост одоогийн байдлаар 37.1 сая хүн буюу тус улсын нийт хүн амын 72.3 хувь нь цар тахлын эсрэг вакцины эхний тунгаа тариулаад байгаа бол 22.6 сая хүн буюу нийт хүн амын 44 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагджээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.