? LIVE: "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээний үеэр нийт 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд долоон хоног үргэлжилсэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” арга хэмжээ өнөөдөр буюу есдүгээр сарын 23-нд өндөрлөх гэж байна.

Жил бүрийн намар нийслэлчүүд “Намрын ногоон өдрүүд”-ийг хүлээдэг болсон. 15 дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээний гол мөн чанар нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, анхан шатны үнээр хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг хүргэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа иргэд жилийн жилд “Намрын ногоон өдрүүд”-ийг зорьж, зориуд цаг зав гарган саатдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээнд 300 орчим аж ахуйн нэгж, хоршоод, хувь иргэн оролцжээ.
242697721 967420670483612 239811813335557654 n
 “Намрын ногоон өдрүүд”-ийг зорин очсоноор ченжээр дамжих биш ногоочдын гараас шууд худалдаа хийх боломжтой болж байгаа юм. Энгийн жишээг дурдъя.

  • Төмс-600 төгрөг 
  • Байцай-1000 төгрөг
  • Хулуу-3000-3500 төгрөг 
  • Сармис 20000-25000 төгрөг
  • Лууван- 2000 төгрөг 
  • Өргөст хэмх- 3500-4000 төгрөг
  • Улаан лооль-6000 төгрөг

. “Намрын ногоон өдрүүд”-ийн гол онцлог нь нутаг нутгийн брэндүүдийг танилцуулах. Тэр ч утгаараа 21 аймгаас өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хоршооныхон өөрийн брэндээ савлаад Улаанбаатарыг зорьдог.. Увсынхан хольцгүй өтгөрүүлсэн жимсний шүүсээрээ оролцож байгаа бол Говь-Алтайнхан алдарт хөх, халтар арван гурилаа бариад нийслэлд иржээ.

242702187 967419333817079 7419515514706595492 n

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд нийт 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож долоон өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй сурталчлан борлуулж байгаа бөгөөд өнөөдөр өндөрлөх юм. Нийт долоон өдрийн турш 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтыг иргэн, аж ахуйн нэгжүүд хийсэн гэдгийг албаны хүн дурдлаа. 

242784980 967419097150436 2643759469778730302 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.