? LIVE: АН: УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулахыг шаардаж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуул гэсэн шаардлагыг тавилаа.

Монгол Улсын нийгэм- эдийн засаг, эрүүл мэндийн байдал хүндэрч байна. Нефтийн бүтээгдэхүүний хомстол үүсээд удаж байхад Засгийн газар яаралтай хариу арга хэмжээ авсангүй.

Нүүрсний экспорт зогсож, АИ-92 шатахуун тасарч байхад эсрэг арга хэмжээ авч, хоёр хөрштэй асуудлыг ярилцаж эртнээс зохицуулаагүй цаг алдсан МАН-ын Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй. Өнөөдөр яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, асуудлыг шийдэх ёстой гэж тус бүлэг мэдэгдэж байна.

Коронавирусийн халдвар нэмэгдэж байхад Засгийн газар өөрөө гудамжинд шоу хийж, халдварын үед Ковид-ийн эсрэг хуулийг баримтлан бүх эрх мэдлийг гартаа авсан ч МАН-ын Засгийн газар ажлаа хийсэнгүй. Тиймээс хариуцлага тооцох ёстой болж байна. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.