Коронавирусийн халдвартай 4000 хүүхэд, 1363 жирэмсэн эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3361 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Энэ нь өчигдрийнхөөс 55 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.  

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283956 болж байна. .

Мөн хугацаанд 5286 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1086 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22 204 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 66 345 хүн Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

242347459 1391396917942353 5044080298407108839 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.