ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “Оношлох үнэлгээ” эхэллээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон.

Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас судалгаа авсан юм. Тэд сурагчид нийтлэг байдлаар ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсон болохыг тодорхойлсон. Тэгвэл дараагийн шатны хоцрогдлын оношилгоог сурагчдаас авч байна.

Оношлох үнэлгээнд ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчдаас түүврийн аргаар сонгогдсон 64000 орчим сурагч хамрагдана.

Судалгааг улсын хэмжээнд
Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх юм.
Хоцрогдол оношлох үйл явцтай БШУ-ны сайд болон албаны бусад хүмүүс Булган аймагт ажиллах үеэрээ танилцсан юм.

242521522 1058575694971544 7019583529342311739 n1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.