Өсвөр насны охиныг хүчирхийлсэн 11 эрэгтэйд 20 жилийн хорих ял оноов
Марокка улсад 17 настай охиныг бүлэг этгээд хулгайлан, хоёр сарын турш хүчирхийлсэн хэрэгт буруутай 11 хүнийг баривчлан саатуулжээ. Тэдгээр гэмт этгээдүүдэд хийсэн үйлдлийнх нь төлөө тус бүр 20 жилийн хорих ял оноосон тухай хохирогчийн өмгөөлөгч мэдэгдсэн байна.
Өсвар насны охин хүчирхийлэлд өртөж байгааг харуулсан бичлэг 2018 онд олон нийтэд ил болсон. Охины хэлснээр аюултай бүлэг этгээд охиныг хулгайлж, хоёр сарын турш хорьж, хүчирхийлж, хүч хэрэглэсэн байна. Хохирогчийн бие дээр тамхи унтраасан сорви, хутгаар сийлсэн сорвитой шивээсүүд дүүрэн байжээ.
Бүлэг этгээдүүдэд хорих ял оноосноос гадна 16,000 ам.долларын торгууль оноосон байна. Гэвч дээрх ял шийтгэл хэтэрхий хөнгөдсөн гэж хохирогчийн өмгөөлөгч үзсэн. Хууль бус хүний наймаанд 30 жил хорих хүртэл ял оноох боломжтой ажээ. Тиймээс давж заалдах шатны шүүхэд дахин хандана гэжээ.
Хохирогч одоог хүртэл эмчлэгдсээр байгаа юм. Марокка улсад хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүдэд нийгмийн дарамт шахалт давхар ирдэг тул сэтгэл санаа, бие махбодийн хувьд эдгэхэд хүндрэлтэй байдаг тухай хүний эрхийг хамгаалагчид хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.