Бичлэг: Хүчтэй аадар борооны улмаас гурван айлын гэр, 20 айлын хашаа нуржээ

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орж тус дүүргийн 1, 8 дугаар хорооны Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 04 дүгээр хороо,  Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хорооны 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хорооны Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автсан байна.

242269063 441428827339248 3958899704688296377 n

Мөн энэхүү гамшгийн улмаас гурван айлын гэр, 20 айлын хашаа нурж, мөн 8 дугаар хорооны Нарлагийн нэгдүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн байна.

Эдгээр дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, 18 хүний амь насыг авран хамгаалж, нэг автомашиныг аюулгүй газарт гаргалаа.

Түүнчлэн үерийн хор уршгийг арилгахаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч түгээх төв, “Чандмань Налайх” ОНӨААТГ-ын нийт 55 ажилтан, алба хаагчид ажиллаж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

241495544 994345904738854 3500771032753862433 n

242411150 182545440679743 1327356202020051583 n

242469093 513501663264777 1291771726350054603 n

242562507 617222079436077 5634904460960788365 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.