Х.Энхмандах өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа

58 дахь удаагийн Армийн боксын ДАШТ амжилттай зохион байгуулагдаж байна. 

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдаж буй тус ДАШТ-д 36 орны 231 боксчин оролцож байгаа ба манай улсаас өрсөлдөж буй баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Гурван өдрийн дараах байдлаар эрэгтэйчүүдийн -60кг жинд тулалдаж буй О.Тулга Шри Ланкагийн тулаанчийг, -56кг жинд Х.Энх-Амар Бразилын, эрэгтэйчүүдийн -52кг жинд Х.Энхмандах Непалийн тулаанчийг тус тус ялж 1/8 шигшээд шалгараад байна.

Өнөөдрөөс (Улаанбаатарын цагаар 17:00 цагт) бүх жингийн медалийн төлөөх тулаанууд эхлэх ба дээр нэр дурдсан тамирчдаас гадна эмэгтэйчүүдийн -57кг жинд Т.Болортуул хүч үзнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.