Цагаачдыг мал амьтан шиг "туусан" хилийн харуулуудыг шалгаж эхэлжээ

Морь унасан хилийн харуулууд цагаачдыг мал амьтад шиг гол руу тууж байгааг харуулсан гэрэл зургууд ил болсны дараа АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас уг хэргийг шалгаж эхэлсэн байна.

Үүнийг харсан иргэд энэхүү үйлдлийг хатуу шүүмжилж байгаа бөгөөд зарим хүн эдгээр гэрэл зураг АНУ-ын боолчлолын үеийн хүчирхийллийг санагдуулж байна хэмээн тэмдэглэсэн юм.

Тэгвэл тус улсын Дотоодын аюулгүй байдлын яамны Нарийн бичгийн дарга Алехандро Майоркас уг хүчирхийллийн хэргийг шалгах болсноо мэдэгдсэн байна. Түүний хэлснээр хилийн харуулууд гол гаталж байсан цагаачдын хөдөлгөөнийг зохицуулах гэж оролдож байсан гэнэ.

 120638288 gettyimages 1235366682

 120624491 gettyimages 1235366621

бөгөөд тэдний зарим нь гэр бүлийнхэндээ хоол хүнс авахаар хил давж, нааш цааш явж байсан аж.

Гэрэл зургуудыг авсан "AFP" агентлагийн гэрэл зурагчин Пол Ратже "Зарим цагаач морь унасан харуулуудыг тойрон гарах гэж оролдон, гүйж эхэлсэн. " хэмээн ярьжээ.

Харин АНУ-ын Хилийн цэргийн дарга Раул Ортиз холбогдох харуулуудыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" үйлдэл гаргасан эсэхийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн хэдий ч алба хаагчид хүнд нөхцөлд ажиллаж, цагаачдыг хууль бус наймаачдаас ялгахыг оролдож байгаа гэдгийг онцлон хэлсэн байна.

 120624493 gettyimages 1235366369

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.