? LIVE: NoNaadam хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцрохыг шаардлаа

NoNaadam хөдөлгөөнөөс өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

. Тус хөдөлгөөнөөс өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар, наадам зохион байгуулсан зарим аймгийн удирдлагуудыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлжээ. . Мөн тус хөдөлгөөнөөс иргэдийг эрх чөлөөгөө хэтрүүлсэн хэмээн басамжлан доромжилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газрыг огцрохыг шаардаж байна.

Нөү наадам хөдөлгөөнийхөн Засгийн газрыг чадамжгүй ажиллаж байгаа тул огцрохыг шаардаж байна. Тухайлбал, коронавирусийн нөхцөл байдал
хүндэрч байгаа энэ үед ямар ч арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна. Мөн
.
Хуулийн засаглалтай орон биш, хуулиар засагладаг орон болчихлоо. Хууль ашиглаж хэн нэгэн нь биднийг удирдаж засаглаж байна. Монгол Улсын иргэдээр бооцоо тавьж, баяр наадам хийж эрсдэлд оруулсан учраас сөрөг хүчнийхний зүгээс бид шаардаж байна. Иймд бид зохион байгуулалтад орж байна. Одоо бол бид тэвчиж чадахгүй гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.