Бангкокийн таксинуудын дээвэр дээр хүнсний ногоо тарьж байна

Тайландын нийслэл Бангкок хотын автомашины зогсоолууд өнгөлөг таксинуудаар дүүрсэн бөгөөд цар тахлын хөл хорионы улмаас аргаа барсан иргэд эдгээр машины дээвэр дээр хүнсний ногоо тарих болсон байна.

Тус улсын коронавирусийн хязгаарлалтын улмаас хотын гудамж, зам талбай эзгүйрсэн бөгөөд улмаар таксины жолооч нар ажилгүй болсон аж.

Тэгвэл нэгэн таксины компани эдгээр машинуудын дээврийг жижиг ногооны талбай болгон ашиглаж байгаа бөгөөд энэ нь ажилгүй болсон жолооч болон бусад ажилтнуудад хоол хүнсний дэм болно гэж найдаж байгаа аж.

 120607106 taxis2

 120608617 gettyimages 1340035935 1

"Ratchaphruek Taxi Cooperative" компанийн ажилтнууд машинуудын дээвэр дээр бяцхан цэцэрлэг байгуулахдаа хулсны модоор хүрээ хийж, хар хогийн уут дэвсэн, хөрсөөр хучиж бэлтгэсэн байна. Дараа нь тэд чинжүү, өргөст хэмх, байцаа зэрэг төрөл бүрийн хүнсний ногооны үрийг суулган, тарьж ургуулж байгаа аж. юм.

Бангкок дахь таксины зах зээлийн ихэнх хэсэг нь аялал жуулчлалаас хамаардаг учир цар тахлын хатуу хязгаарлалтын улмаас бараг зогсонги байдалд оржээ. Таксинууд дээр ногоо ургуулж байгаа иргэд "Ерөнхий сайд аа, бидэнд туслаач" гэсэн тэмдгийг машин дээрээ байрлуулсан байна.

 120607207 taxi4

Таксины компанийн эзэмшигчдийн нэг Тхапакорн Ассавалерткун энэ талаар " Дээвэр дээр нь хүнсний ногоо тарьж ургуулах нь таксинуудыг гэмтээхгүй бөгөөд машинуудын ихэнх нь аль хэдийн засварлах аргагүй эвдэрч гэмтсэн байгаа. Хөдөлгүүр нь эвдэрч, дугуй нь хагарсан байгаа. Бидэнд өөр хийж чадах юм байхгүй" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.