Эрүүл мэндийн сайд С.Энхболд "ЭНҮТ-2"-т ажиллажээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн эмчилгээ хийж буй зарим эмнэлэгт өнгөрөгч бямба гарагт ажиллажээ.

Энэ үеэрээ тэрээр "Эх нярайн Үндэсний төв-2" эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн байна. Иргэдийн хэлж заншсанаар билээ.

Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган иргэнийг тус эмнэлэг эмчилсэн байна. Мөн гурван мянган жирэмсэн эмэгтэйд ковидын эмчилгээ хийж, цар тахлаар өвчилсөн 250 эхийг эсэн мэнд амаржуулжээ.

org photo 6554071 1631959090000

org photo 6554121 1631960608000

Эдгээрээс 50 өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй бол жирэмсэн 350 орчим эмэгтэйд ковидын эмчилгээний тусламжийг үзүүлж байна.

Хүнд цагт хүчин чадлаасаа дөрөв дахин өвчтөн хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлж буй ЭХЭМҮТ-2 нийт хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж, дахин боломжоороо ороо нэмж ажиллах чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгчээ. байна.

ЭНҮТ-2 эмнэлэг нь Ковидын эмчилгээ үйлчилгээний тусламжийг 1,100 хүнд үзүүлж буй хүчин чадлаа дахин боломжоороо нэмэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.