TREND LIVE: Х.Нямбаатар: Ч.Лодойсамбуу хэзээ байтлаа боксчдод санаа тавьдаг болчихсон юм
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын сэтгүүлч Ч.Лодойсамбууд хандаж хэлсэн үгийг TREND LIVE онцолж байна.
Тэрбээр “Би тэр Ч.Лодойсамбууд хандаж хэлмээр байна. Хэрвээ хүсээд байгаа юм бол Монголын боксын холбооны Ерөнхийлөгч болъё гэдэг хүсэлтээ манай удирдах зөвлөлд тавь. Хэзээ байтлаа боксчдод санаа тавьдаг болчихсон юм. Би Ч.Лодойсамбууг Монголын боксын холбооны Ерөнхийлөгч болгоход бэлэн байна” хэмээн хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийн бай боллоо.
NTV телевизийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Товч тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаараараа МУГТ, боксчин Э.Цэндбаатарын бусдад хэрцгийгээр зодуулж буй бичлэгийг олон нийтэд ил болгосон бөгөөд “Улаан бал” ток шоуныхаа зочноор Э.Цэндбаатарыг урьж оролцуулсан нь Х.Нямбаатар сайдыг ийн мэдэгдэл хийхэд хүргэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.