СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-09-11

Талх, сүү, тарагны үнэ 200 гаруй төгрөгөөр нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногоос 1.4 хувиар өссөн байна. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан өргөн хэрэглээний барааны үнийн дүнгээс харахад энэ долоо хоногт дараах бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн байна. 

  • "Атар" талх 1280-1484 төгрөг
  • "Зууван чех" талх 1699-1777 төгрөг
  • "Элекстер" сүү  1325-1453 төгрөг
  • Шинэ сүү 2841-3033 төгрөг
  • Цөцгийтэй тараг 2740-2964 төгрөг 

. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 59 төгрөгөөр (0.4%), үхрийн цул махны үнэ 109 төгрөгөөр (0.7%) төгрөгөөр тус тус буурсан байв. 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 5.2 хувиар буурч 869 төгрөгөөр, монгол лууван 4.8 хувиар буурч 2,348 төгрөгөөр, монгол байцай 4.2 хувиар буурч 1,692 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.