? LIVE: Э.Бадар-Ууган: Э.Цэндбаатар ёсзүйгүй олон үйлдэл гаргаж байсан учир шигшээ багаас хөөж байна

Монголын боксын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Үндэсний шигшээ багаас МУГТ Э.Цэндбаатарыг хөөж буйгаа зарлалаа.

МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг:

Боксын холбооны шинэ удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцсэн. Боксын холбооны шинэ Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хүн сонгогдсоныг та бүхэн мэднэ. Шинэ удирдлагууд боксын спортын алдаа оноо, уналт юундаа байна вэ гэдгийг ч бас ярилцсан. Тэгээд боксын холбооны удирдах зөвлөлийн 19 гишүүн хуралдаад  Серби Улсын Белеград хотноо болох ДАШТ-д оролцох тамирчинг шалгаруулах сорилго тэмцээнийг удирдамжийг баталсан. Мөн .

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр:

. Өндөр зэрэглэлтэй тамирчин хүн улс орон даяар ёс суртахууны үлгэр дууриалал үзүүлэх ёстой байдаг. . Тиймээс шигшээ багаас хаслаа. Э.Цэндбаатар шөнийн цэнгээний газарт зодоон хийсэн, Эрдэнэт хотод дасгалжуулагчтай зодолдсон, гудамжинд нүцгэн шалдан алхсан зэрэг олон зөрчил дутагдал гаргасан.

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган:

. Парисын олимп болоход ердөө 2 жил 6 сарын хугацаа дутуу байна. Бид тэр олимпод амжилт гаргахын тулд одооноос хатуу сахилга баттай ажиллах ёстой.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.