АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын төрийн хүнд сурталыг шүүмжлэв

АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2021 оны хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдэгдэл гаргажээ.

Монгол Улсын. Мөн Төрийн хүнд сурталтай холбоотой хэд хэдэн алдаа дутагдлыг хөрөнгө оруулагчид шүүмжилсэн талаар дурдсан байна. Тухайлбал: шүүхийн шийдвэр гаргалт болон гүйцэтгэл багадаа 18-24 сар хүртэл сунжрах тохиолдол гардгийг онцолжээ.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар өргөдөл, маягтыг шийдвэрлэхдээ долоо хоног, заримдаа сараар сунжирдаг нь холбогдох дүрэм, журамтай нийцэхгүй байгаа гэсэн байна.

Харин болохыг хөрөнгө оруулагчдад харуулж байна гэжээ.

Эрх зүйн орчинтой холбоотой шүүмжүүдийг харвал стратегийн уул уурхайн төслүүдийн үр өгөөжийн “дийлэнх” хувь нь Төрд ногдож байх зохицуулалттай. Мөн энэ “үр өгөөж” гэх томьёолол нь “ашиг” гэдэг үгтэй ижил утгатай байгааг дурдсан байна.

Харин гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх зүйн байдлыг харьцуулан харвал үл хөдлөх хөрөнгийн салбараас бусад салбарт адил тэгш эрх эдэлж байгааг дурджээ.

Тухайлбал: Монгол Улсын насанд хүрсэн иргэн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж болдог. Харин гадаадын хөрөнгө оруулагчид газрыг таван жилээр эзэмшиж, нэг удаа таван жилээр сунгах боломжтой байгаа юм. Мөн аж ахуйн нэгж байгуулахад гадаад хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын доод хэмжээг 100 мянган ам.доллароор тогтоосон бол Монголын хөрөнгө оруулагчдад ийм шаардлага заагаагүй байдгийг тодотгосон байна.

Үүнээс гадна . Хэлэлцээртэй холбоотойгоор олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авахаар амлаад байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.