СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

500,000 евро хожсон эмэгтэйн тасалбарыг дэлгүүрийн эзэн нь аваад зугтжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Италийн Неаполь хотын оршин суугч эмэгтэй нэгэн дэлгүүрээс сугалаа худалдаж аваад, 500 мянган евро хожсон боловч тус дэлгүүрийн эзэн эрэгтэй түүний сугалааны тасалбарыг хулгайлаад, зугтжээ.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр 60 орчим насны уг эмэгтэй нь дэлгүүрээс хоёр сугалаа худалдаж авсан бөгөөд нэгийг нь хуссаны дараа 500 мянган еврогийн дээд шагналыг хүртсэнээ ухаарсан аж. Үүний дараа цагдаа нар 57 настай сэжигтнийг хулгайн хэргээр эрэн сурвалжилж эхэлжээ.

Мөн хожлын мөнгийг хэн нэгэн нь хууль бусаар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд Италийн татварын албанаас тус дэлгүүрт зарагддаг бүх сугалааны тасалбарыг түр хугацаанд хүчингүй болгосон байна.

Цагдаа нар эрэгтэйг саатуулахад түүнд сугалааны тасалбар байгаагүй бөгөөд мөрдөн байцаагчид тасалбарыг одоог хүртэл олоогүй байгаа аж.

Эх сурвалж: Mirror

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.