Жуулчингүй болсон Балигийн сармагчнууд нутгийн иргэдийн гэрт дайран орох болжээ

Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар нь бараг зогссон Бали арлын сармагчнууд орон нутгийн иргэдийн гэрт дайрч орон, хоол хүнс хулгайлан идэх болжээ.

Уг тохиолдол нэмэгдэхийн хэрээр тосгон тэр чигээрээ сармагчнуудын дайралтад өртөх вий гэж эмээсэн иргэд жимс, газрын самар болон бусад хоол хүнсийг ойд тавьж байгаа гэнэ.

Тосгоны иргэн Саскара Густу Алит энэ талаар "Өлссөн сармагчнууд зэрлэг, харгис болно гэж бид айж байна" хэмээн ярьжээ.

d16679d3b2a64f5fa895ff567ff3f7a1

Энгийн үед Бали арлын зүүн өмнөд хэсэгт орших энэхүү ширэнгэн ой нь олон улсын зочдоор дүүрэн байдаг байжээ. Гэвч жуулчдын хөл тасарснаар сармагчнуудад хоол хүнс авчрах хүн байхгүй болсон бөгөөд дархан цаазат газар ч орлогогүй болсноор амьтдад хоол хүнс худалдаж авах мөнгөгүй болсон байна.

Балигийн дөрвөн сая оршин суугчийн орлогын гол эх үүсвэр нь аялал жуулчлал бөгөөд цар тахал дэгдэхээс өмнө тус арал нь жил бүр таван сая гаруй гадаадын жуулчныг хүлээн авдаг байжээ.

Харин байна.

Эх сурвалж: AP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.