Монголын эмэгтэй баг Канадад хүч сорилоо

3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээний 2021 оны хамгийн сүүлийн тэмцээн Канад улсын Монреал хотноо зохион байгуулагдаж байна.

89766f24 ae42 4e12 a720 38de9bc430a1 01

Тус тэмцээнд Нидерланд, АНУ, Герман, Монгол зэрэг найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ба манай улсын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн шигшээ баг чансааны дагуу В хэсгийг тэргүүлэн тоглолоо. Манай багийн хэсэгт Польш, Испани, Канадын багууд багтлаа. Урьд шөнө хэсгийн гурван тоглолтоо хийсэн ба дараах үр дүнг үзүүллээ. 

  • Монгол 12:16 Канад
  • Монгол 9:21 Польш
  • Монгол 17:21 Испани

Манай багийн бүх тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.